Б.Батчимэг
Сэтгүүлч
Нийгэм
2023.04.25 16:23
12477
Долоон настай гурван хүүхэд айлын байшинд гал тавьж, шатаажээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгаар сарын 21-ний өдрийн 15 цаг 55 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 багт “Байшин шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух иргэн “Ч”-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суух 7 настай 3 хүүхэд гал тавьж шатаасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна!