Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.04.26 08:48
582
Төрийн ордонд намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг болно

Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод өрнөх үйл явдлыг тоймлон хүргэж байна

08.30 цагт:

  • Төрийн ордонд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт:

  • УИХ-ын байнгын болон түр хороодын хуралдаан болно.

12.30 цагт:

  • “Монгени” цогцолборт сургууль дээр төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын анхдагч, Монгол шатрын холбооны ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээний нээлт болно. Утас: 9997-2117.

14:00 цагт:

  • МҮХАҮТ-д бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний хоёрдугаар форум зохион байгуулагдана. Утас: 99995803, 95632021
  • Д.Сүхбаатарын талбай дээр Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэг дороос хүргэх зорилготой “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийн нээлт болно. Утас: 9903-4842