Нийгэм
2023.04.28 12:33
1595
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Эрүүл монгол хүн" үндэсний чуулганы нээлтэд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Эрүүл монгол хүн" үндэсний чуулганы нээлтэд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд танилцуулан хэлэлцүүлж, эрчимжүүлэх зорилгоор "Эрүүл монгол хүн" үндэсний чуулган /2023.04.28/ Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААР:
  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам,
  • “Эрүүл хүүхэд залуус ба эрүүл мэндийн боловсрол”,
  • “Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”,
  • “Эрүүл зөв хооллолт”
  • “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал цаашдын чиг хандлага”
  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулганд эрүүл мэнд, боловсрол, спорт болон хууль сахиулах байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарЭрүүл мэндийн яамБоловсрол, шинжлэх ухааны яамБиеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.