Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.04.28 13:25
1946
АТГ: ГЕГ-ын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал

Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нэгэн албан тушаалтны гэрт хууль хяналтын байгууллагынхан нэгжлэг хийж, есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслээр тархсан. 

Уг асуудалтай холбогдуулан бид АТГ болон бусад хууль хүчний байгууллагаас тодруулахад "ор үндэсгүй, худал мэдээлэл" гэх хариултыг өгсөн бол, Гаалийн Ерөнхий газраас тодруулахад "манай ямар ч ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураагаагүй. Худал мэдээлэл тарааж байна" гэдэг тайлбар мэдээлэл өглөө.