Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.01 14:40
926
Ч.Тамир: Гаалийн нягтлан бодогчийн гэрээс олдсон 10 орчим үл хөдлөхийн гэрчилгээний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгаж байна

Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум төгрөг хураасан гэх мэдээлэлтэй холбоотойгоор ГЕГ-аас мэдээлэл хийлээ. 

Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир " Гаалийн Ерөнхий Газар нь бүтцийн хувьд 18 газар, хороотой. Түүний нэг нь Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар. Гадаад улсаас Монголд ирж байгаа, Монгол Улсаас гаднын улс руу гаргаж байгаа захидал, шуудан илгээмжид хяналт тавьдаг. 

Тус газрын улсын байцаагч, нягтлан бодогч "С" гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл гарсан. 

Нягтлан бодогчийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй.

Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. 

Нягтлан бодогчийн гэрээс 60,000 орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгаж байна.

Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ харж байгаа" гэлээ.