Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.05.02 10:16
5981
Ж.Бат-Эрдэнэ: Та нар өчигдөржин миний тоосыг гөвжээ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд өнгөрсөн амралтын өдөр зах, худалдааны төвүүдээр явж үнийн өсөлтийн судалгааг хийсэн. 

Харин нийгмийн бодит байдалтай танилцаж, үнийн судалгаа хийсэн тэдний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хүнсэндээ сард 200 мянган төгрөг зарцуулдаг" хэмээн хэлсэн нь олны эгдүүцлийг хүргэв. Өөрөөр хэлбэл тэрбээр амьдрал мэдэхгүй бас нэг гишүүнээр тодорлоо. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ талаараа "Эрхүүд байсан санагдчихлаа. Анх очоод ах нарт гөвүүлнэ. Маргааш нь хаана цугласан газарт нь яваад орчихдог байлаа. Тэгээд л учраа ололцдогсон. Та нар өчигдөржин миний тоосыг гөвжээ  Бичлэгт уг нь өөрөөр ярьсан юмсан"" хэмээн жиргэжээ.