УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.05.02/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гадаад орнуудад суух Элчин сайдад нэр дэвшигчдийг хэлэлцлээ.
Тухайлбал С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар,
Б.Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар, Эрдэнэцогтын Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдад нэр дэвшүүлжээ.