Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.05.05 10:16
1938
Өнөөдрийн чуулганаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ 

Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно  гэж өөрчлөх тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Өнөөдрийн 2023/05/05 чуулганаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр дэмжигдвэл УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж сонгогчдод мэдээлэл өгч санал хүсэлтийг сонсох учиртай юм.