Нийгэм
2023.05.07 11:16
2773
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд шинээр 7 шилэн хүлэмж ашиглалтанд оруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах "Бялхам Ивээл" ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа.

Уг хүлэмжийг БНСУ-ын иргэн судлаач Ким Сун Чул байгуулан, 2007 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 90 ш хүлэмжинд үрсэлгээ шилжүүлэн суулгаж дууссан байна. Цаашлаад "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд шинээр 7 шилэн хүлэмж ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа талаар тус компанийн зүгээс хэллээ.