БЗД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.К.Жуковын хөшөөний урд “Новороссия андууд” нийгэмлэг, “ЗХУ болон ОХУ-д төгсөгчдийн холбоо”, Монгол дахь оросын элэг нэгтнүүдийн байгууллагын зохицуулах зөвлөл” ТББ-аас зохион байгуулж буй “Даян дэхийд фашизм хэрэггүй, бид энх тайваныг хүсч байна” гэх уриатай тайван цуглаан боллоо.
Мөн СБД-ийн 1-р хороо, ОХУ-ын ЭСЯ-ны гадна орчинд "No War" хөдөлгөөний зохион байгуулагч Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Цацрал, Б.Ганхөлөг, Ц.Уянга тэргүүтэй 25 орчим иргэд Украйн Улсын далбааг барьж, дайныг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ. Тус хоёр жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид хэв журмыг сахиулан ажилласан байна.