Катарын нийслэл Доха хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг жинд Бавуудоржийн Баасанхүү барилдлаа.
48 кг-ын жинд ОУХМ Бавуудоржийн Баасанхүү тэгшитгэдлийн барилдаанд 2021 оны Пан Америкийн аварга Чилийн Мэри Варгас Лейг нэмэлт цагт хансөкү макэгээр ялав. Ингэснээр Б.Баасанхүү дараагийн даваанд Бурундигийн Сигнлдин Каньямунезатай барилдана.