Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.05.08 09:04
1252
УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллана

Монгол Улсын Үндсэн хуульд ямарваа нэмэлт болон өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь бусад хууль, тогтоомж хэлэлцэхтэй адилгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тусгайлан тогтоосон байдаг.

Улмаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гаригт захирамж гаргаж, гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон билээ.

Ингэснээр энэ долоо хоногийн ажлын тав хоногт УИХ-ын гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, ҮХНӨ-ийн талаар мэдээлэл өгч, санал авна. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа Засгийн газар дэмжиж, УИХ-д өргөн барьж хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм. 

 

 

 

 

 

 

Улсын Их Хурлын гишүүд тойрог тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ тэдний идэвх, оролцоог энэхүү чухал асуудалд хандуулах юм. Мөн иргэдийн үзэл бодол, байр суурийг судалж, тэдний саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус байнгын хороо саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлнэ