Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.05.08 14:56
10552
Циркийн урлаг мөхөж байхад К-Поп хамтлаг Монголд авчраад ч яахав дээ ! Соёлын сайдаа !

Монгол улсын уран бүтээлчид Циркийн байргүй болоод 15 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд цирк хөгжиж дэвших гэхээс илүүтэй хүүхэд багачууд циркийн тухай сонсож ч амжилгүй өсөж байна гэдгийг үе үеийн ахмад циркийн багш нар ам уралдан ярьж байна. 

Соёлын сайд Ч.Номин 2023 оны төсөвт шинэ цирк барина гэж хэлсэн нь иргэдийн шүүмжлэлд өртөж байв.  Тэрбээр “Одоо байгаа Улсын циркийн барилга хувийн өмч болсон учраас ирэх оны төсөвт шинэ барилга барихаар ажиллаж байна” гэсэн юм. Энэ нь олон нийтийг болоод циркийн уран бүтээлчдийг гонсойлгосон. Учир юу вэ гэвэл одоо байгаа циркийн байр шиг барилгыг хэзээ ч эргүүлж барьж чадахгүй, хоёрдугаарт улсын төсөвт тийм мөнгө байхгүй гэдгийг мэдэж буй учраас... 

Циркийн уран бүтээлчид Монголдоо цор ганц олон улсын стандартад нийцсэн барилгадаа бэлтгэл сургуулилалт хийхийн тулд улсаас сард 15 сая төгрөг төлж, "Аса" циркийг түрээсэлдэг байсан.

Туйлдаа хүртлээ тэмцэн хүлээж буй циркчид Соёлын яамтай болж циркийн байртай болохгүй юм гэхэд дэмжлэг туслалцаа байх болов уу гэтэл биднийг байргүй болоод ч тэрүү байнга л юмны хойно үлдээдэг гэдгийг тэдний төлөөлөл хэлж байсан. 

Соёлын сайд асан С.Чулуун өмнө нь циркийн асуудлыг авч хэлэлцэхээр ярьж байв. Харин одоогийн Ч.Номин сайд ч гэсэн “Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, энэ асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзах байх.

Цаашид менежментийн хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэж мэдэгдэж байсан удаатай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д 2023 оны хоёрдугаар сард албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр  "Монголд тавтай морилно уу" арга хэмжээг зохион байгуулж, 2023 оны зургаадугаар сарын сүүлчээр К-поп хөгжмийн тоглолтыг Монголд зохион байгуулах тухай Соёлын сайд мэдээлж байсан. Үнэн хэрэгтээ Монгол улсад циркийн урлаг мөхөх хэмжээнд хүрч байхад гадны хамтлагууд авч ирж тоглолт хийнэ гэхэд......