Өчигдөр буюу 2023 оны 5-р сарын 07-ны өдрийн 17:55 цагт СБД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд хүүхдийн биед халдаж, зодсон байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, 14 настай эрэгтэй Т нь үрлэн сумтай буугаар тоглож байгаад буудахад 3 настай хүүхдийн толгой хэсэгт санамсаргүй оносон байна. Улмаар гурван настай хүүгийн аав 14 настай Т-ийн биед халдаж, зодсон үйлдэлд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн зодуулсан 14 настай хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж, хүүхэд хамгаалын хариу үйлчилгээ үзүүлж байгаа аж.