Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.08 15:30
9411
14-15 насны хүүхдүүд автомашин хулгайлаад зугтжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна”, мөн зогсоолоос “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж иргэн “Ц”-ын эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн “М”-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан хэргийг 14-15 насны эрэгтэй “Н” болон “Ш” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.