Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.11 12:16
8526
БНСУ-д ажиллаж байхдаа захиралдаа зодуулж нас барсан Монгол залуугийн хэрэг хаагджээ

Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан Монгол иргэний ар гэрээс мэдээлэл хийлээ.

Хохирогчийн дүү Б.Ариунзул: "Миний ах эхээсээ хоёулаа, айлын ганц хүү байсан. 2021 оны зургадугаар сарын 29-нд гэртээ амь насаа алдсан байдалтай олдсон. Миний ах бусдын гарт амь үрэгдсэн байж болзошгүй. Манай ээж 2021 оны наймдугаар сарын 4-нд энэ хэргийн араас БНСУ-руу явсан.Бидэнд очоогүй газар гэж байхгүй. БНСУ-ын өмгөөлөгч нар энэ хэрэг дээр ажиллахгүй гээд хүлээж авахгүй байсан учраас БНСУ-д суугаа элчингээс энэ хэрэг дээр өмгөөлөгч томилж өгөхийг гуйсан боловч элчингээс ямар нэгэн хариу өгөөгүй.

Манай ах цалингаа нэхэхээр өгөхгүй удаа дараа зодож, гар хүрч байсан баримт бидэнд бий. Задлан шинжилгээний хариунд хоолойн сэртэнгийн яс хугаралтай гэж байсан.Энэ хугархайг Солонгос тал язралтын улмаас үүссэн гэсэн. Гэтэл энэ яс амархан хугардаг яс биш, багалзуурдах үед хугардаг. Нас барснаас нь хойш гэрт нь 20 хоног байлгасан. Цогц нь бүр илжрээд, муудсан байсан.

ГХЯ, Элчин сайдын яаманд маш их гомдолтой байгаа. Өмгөөлөгчөөр туслаад өгөөч гэхээр ямар ч боломжгүй гэдэг. Манай ээж элчин дээр очихоор цагдаа дуудаад өгчихдөг. Цагдаа нь өдөржин гавтай байлгадаг. Монгол Улсын хүний эрх хаана байна вэ. БНСУ талаас энэ хэргийг хаадаг. Өмгөөлөгчид  өмгөөлөхгүй гээд байдаг.

Миний ах гэрээсээ тархи нь устсан илжирсэн байдалтай олдсон. БНСУ-д бидний зөвшөөрөлгүй задлан шинжлээд, чандарласан байсан. Амь үрэгдсэнийг нь мэдээд цогцсоо хараад таниулаад өгөөч гэхэд боломжгүй гэсэн. Тэгсэн мөртлөө БНСУ-аас манай эгчийг уулзаж таниулаад гарын үсэг зурсан гэх бичиг явуулсан. Манай гэр бүлийн зүгээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаас энэ хэргийг зөв шийдэхэд туслаач ээ гэж хүсэж байна. Энэ хүн 20 хоног ялзраад байж байхад маш их хэмжээний Сөжүний шил байсан. Ганц хүн ийм их хэмжээний архи уухгүй. Хэргийн газарт хяналт шалгалт хийж, камер шүүсэн үү. Солонгос талаас гэрчийн мэдүүлэг авсан хэр нь ээ манайхаас ямар ч мэдүүлэг аваагүй. Манай гэр бүлээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч ээ л гэж хүсэж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: