Өнөөдөр /2023.05.13/ үндэсний үйдвэрлэгчдийн "Баялаг бүтээгч-Business" тур 4 дэх удаагийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үйлдвэрлэгчид үндэсний томоохон үйлдвэрүүд болох "Ханбогд Кашимер" ХХК, "Талх Чихэр" ХК, "Апу Дэйри" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж байна.
Хүнсний манлай үйлдвэр "Талх Чихэр" ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Үндэсний үйлдвэрлэгчид "Талх Чихэр" ХК-д зочиллоо. Үйлдвэрлэгчдийг тус компанийн Санхүү хариуцсан захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бурмаа хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулав.
38 жилийн турш бизнесийн уудам түүх, урт амжилтаар хөглөгдсөн "Талх Чихэр" ХК-ийг тэртээ 1984 онд "Талх Чихрийн комбинат" нэрээр ЗХУ -ын техник, эдийн засгийн туслалцаатайгаар ашиглалтад оруулж байжээ. Улмаар 1999 онд хувьчлагдан "Талх Чихэр" ХК болов. Өдгөө тус компани талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх зургаа, нарийн боов үйлдвэрлэлийн дөрөв, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг шугамтай, жигнэмэг, чихрийн шугам бүхий "Томбат" ХХК, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх "Хотол" бялууны үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэгддэг, Монголын ТОП 50 аж ахуй нэгжийн нэг юм.
"Баялаг бүтээгч-Business" тур аялалд: