Энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг 4 сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр олгоно" гэв.
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал "Засгийн газрын үйл ажиллагаанд талархаж байгаа зүйл байна. Мөн сэтгэл гонсойлгож байгаа ч асуудал байна. Монголд ажлын байрны дарамт их байна. Ялангуяа төрийн албан хаагчид эвлэлдэн нэгдэх эрхээ хасуулж байна" гэв.