Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.05.15 16:50
11124
Мобиком корпораци 54 мянган айлын 0.07 га газартай тэнцэх газар эзэмшиж байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй  Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр газрын талаарх мэдээлэл ил боллоо. Газрын мэдээллийн сангаас шүүж үзэхэд Дэвко ХХК болон түүний хамаарал бүхий Ньюком ХХК нар нь Монгол улсын хэмжээнд хамгийн том талбай эзэмшиж байна.

Дэвко ХХК-ийн газар эзэмшлийг задалбал, Өмнөговь аймагт 180836 га, Дундговь аймагт 40380 га талбайг 2018 болон 2020 онд тухайн сумын засаг даргын захирамжаар эзэмшжээ. Нийт 22 мянган  га талбайн 403'799'997 м2 талбайн төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй.

Ньюком компанийн хувьд Улаанбаатарт 516 га, Өмнөговь аймагт 142'209 га талбайг эзэмшихдээ Сумын засаг даргын захирамжаар 25, НЗД-ын захирамжаар 7, Дүүргийн ЗД-ын захирамжаар 1 газрыг тус тус 2019-2022 онд эзэмших эрхтэй болсон байна. Нийт 142'261  га талбайн 40 га талбайн төлбөрийг мөн төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын хамгийн их буюу нийт 380 мянган га талбай эзэмшиж буй Ньюком, Дэвко гэх ААН-ийн Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд нь Болдбаатарын Баатармөнх гэгч нэгэн. Харин дээрх хоёр компанийн хамаарал бүхий Мобиком корпорацийг УИХ-ын гишүүн Н.Энхболдын гэр бүлийн хүн "удирддаг" гэх мэдээлэл бий.