Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.16 10:50
9719
Н.Мандуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг өнгөрсөн баасан гаригт /2023.05.12/ чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. 

Цар тахлын хууль хэрэгжиж байх хугацаанд буюу 2021 оны наймдугаар сард Н.Мандуулыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон, цар тахлын хуулийн хэрэгжилтийн хугацаа дууссан тул тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ мэдэгдсэн.