Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав худалдааны төвийн баруун талд баригдаж байсан дээрх барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас стандарт зөрчсөн олон заалтаар зогсоосон байдаг.
Энэ талаар тус хорооны оршин суугчид олон нийтийн сүлжээгээр бухимдлаа илэрхийлсээр байна.
Тус хорооны иргэн "Олон жил хаягдаж, кран дээр нь шувуу үүрлэж, арматурууд нь нар салхинд ил удаан байсан. Гэтэл одоо барилгын ажил нь эхэлж байна. Энэ барилгыг дээш нь барихад одоо арматур нь чанар хангахгүй баймаар юм.
Мэргэжлийн байгууллага нь стандарт зөрчсөн, барилга хоорондын зай хэт ойр гэсэн байхад үргэлжлүүлэх боломж байх уу. Энэ барилгыг зогсоож, талбайд нь сургууль цэцэрлэг баривал илүү өгөөжтэй байх. Тэртээ тэргүй хүн ам нь багтахаа байж, машин орж гарах аргагүй болсоор байхад нэмж барилга бариад байх юм. Эсэргүүцэж байна" гэжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус барилгын компани "China Century Land" гэх Хятад компани гэдгийг мэдээлж байгаа юм. Олон жил нар салхинд гандаж хууль дүрэм, стандарт зөрчсөн хэмээн зогсоосон барилгын ажил яагаад үргэлжлэх болов. Угтаа тус дүүрэгт сургууль, цэцэрлэг ус агаар мэт хэрэгтэй гэдгийг иргэд хэлж байна.
Энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.