Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.05.16 17:33
6578
М.Оюунчимэг өөрийгөө магтах гээд матчихдагийн үлгэр болов

УИХ-д хоёр ч удаа сонгогдон ажиллаж буй М.Оюунчимэг гишүүн хийж бүтээснээсээ илүүтэй иргэдийн эгдүүцлийг хүргэдгээрээ "нэрд гарсан" нэгэн.

Тэрээр байнгын хорооны хуралдааны үеэр цайлж эвгүйхэн хоч зүүсэн ч хийх үйлдэл, хэлэх үгээ цэгнэхгүй явсаар өдгөө нэр муутай гишүүдийн эгнээг тэргүүлж буй. Сайдын суудалд хүч үзээд бардаггүй тэрээр саяхан горьдлого тасрахгүй ХНХ-ын сайдын албанд санаархаж байсан ч мөн л МАН-даа жийгдчихсэн. 

Амбиц, албан тушаал хоёрын хойноос хөөдгөөрөө хэнийг ч урдаа алхуулдаггүй хэлбэр гишүүн маань дахиад л олны хэл амны бай болж орхив. Тэрээр өөрийн цахим хуудсандаа "Өөрийнхөө тухайд хэлэхэд үндсэн ажлаа тултал хийж байна. Зарим гишүүд маань хүртэл ядардаггүй юм уу, яасан ч эрч хүчтэй сэнтэг юм бэ гээд байгаа шүү дээ кк" хэмээн жиргээд амжжээ. 

Харамсалтай нь, хийж ярихаасаа илүүтэй хийж бүтээхийг сануулсан жиргэгчдийн үгийг даалгүй М.Оюунчимэг гишүүн твиттер хаягаа устгасан байна. Магадгүй эвлүүлэг гэж "гөрж" ч мэдэх...

Дашрамд дурдахад, сэнтэг гэдэг нь онгироо гэсэн үг болохыг Монгол хэлний их тайлбар толинд сийрүүлэн бичжээ. Ингээд гишүүн маань өөрийгөө магтах гээд матчихдагийн үлгэр болов!