Эрдэнэс тавантолгойн яг гол зүрхэн хэсгийн газрыг гадаадын компанид өгсөн талаар тус компанийн төсөл хариуцсан ерөнхий инженер У.Төмөрсүх мэдээлэл хийлээ.
"Уурхайн ажил хэвийн явагдаж байгаа ч хажуугаар нь асуудал үүсээд байна. Эрдэнэс тавантолгойн хариуцдаг газар нь 5 ордоос бүрддэг, байгалийн нөөц юм. Үүний зүүн, баруун цанхийг ашиглаж байна. Гэтэл Өмнөгөвь аймгийн Цогтцэций сум цанхийн урд байрлах Бор тээгд гадны хөрөнгө оруулалттай "Админерал" компани бүтээн байгуулалт хийж байна. Энэ талаар асууж, тодруулахад "Манай газар учир та нарт ямар ч хамаагүй" гэсэн тайлбарийг хэлдэг. Өнөөдөр гадны компани хяналт, шалгалтгүй дураараа ажиллаж байна.
Хуулийн байгууллага үүнийг шалгахгүй бол бүтээн байгуулалт 2023 оны 7-р сард ашиглалтад орно. Тус компанид 351507га газрыг баялгийн гол зүрхэн дээр нь өгсөн. Тиймээс эл асуудлыг БЭТ анхааралдаа авна уу. Энэ талаар олон нийтэд мэдээлэхийн өмнө надад дарамт, шахалт ирсэн. Гэхдээ надад айгаад байх зүйл алга" гэв.