Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.05.18 13:36
4041
Электрон тамхи худалдаалахыг хориглосон аймгийн засаг дарга нарт шаардлага хүргүүллээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой зарим аймгуудын Засаг даргын гаргасан шийдвэр, захирамж нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шаардлага хүргүүлжээ.
Мөн бусад аймгуудад тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор зөвлөмж хүргүүллээ.
 
Тодруулбал, Төв, Баян-Өлгий, Дархан-Уул зэрэг тэргүүтэй аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Энэ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, янжуур тамхи импорлогчдын лоббигоор тэдэнд давуу эрх олгосон нөхцөл байдал үүсээд байсан юм.
Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар электрон тамхины импорт, худалдааг хориглохтой холбоотой эрх зүйн зохицуулалт Монгол Улсад байхгүй байхад зарим аймгийн засаг дарга нар хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэсэн үг юм.