Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.05.18 17:06
38690
Х.Нямбаатар: ҮХНӨ батлагдсаны дараа энэ өөрчлөлттэй холбогдсон бүх хуульд өөрчлөлт орно

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.

Тэрбээр, "Үндсэн хуулийн шинж чанартай хуулиудыг гурав хувааж байгаа.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хуулийн нэг хэсэг болж байгаа.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн хавсралтын хууль.

Гуравдугаарт, Үндсэн хуулийн шилжилтийн хууль. 

1992 оноос хойших хэд хэдэн удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт дээр өөрийнх нь үйлчлэх хугацааг зааж ирсэн. Энэ удаагийн төсөл дээр Үндсэн хуулийн өөрийнх нь өөрчлөх хугацааг заагаагүй. Энэ удаад зөвхөн тоо, тогтолцоон дээр л өөрчлөлт оруулж байгаа. 

Процесс хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Гурав дахь хэлэлцүүлгийн өмнө иргэдтэй дахин уулзана. Тэгэхээр энэ Үндсэн хууль тэднээс эхлэн даяар олноо хүчин төгөлдөр үйлчилнэ гэж зөгнөөд хэлэх боломжгүй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дараа энэ өөрчлөлттэй холбогдсон бүх хуулиудыг ирэх оны зургаан сарын 1-ний дотор өөрчилж дуусгана гэж үүрэгжүүлж байгаа.

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт орно. Сонгуулийн хууль, дэгийн тухай хууль гээд бүгдэд нь өөрчлөлт орно. Хуучин парламент нь шинэ парламентынхаа дэгийг тогтоож боломжгүй. Шинэ парламент байгуулагдаад өөрийнхөө 4 жил явах дэгийг энэ Үндсэн хуулийн өөрчлөлттэй уялдуулна. Олон шинэ нөхцөл байдал үүснэ".