Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.05.22 12:20
853
ХААН Банкны “TEEN” картын буцаан олголтын урамшууллын аян эхэллээ

ХААН Банк Эх үрсийн баярыг угтаж, 7-17 насныханд зориулсан “TEEN” хүүхдийн карттай харилцагчдынхаа дунд БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛТ АЯН зарлаж байна.

Хэрвээ таны хүүхэд “TEEN” хүүхдийн карттай бол 2023 оны 5-р сарын 22-ноос 6-р сарын 11-ний өдөр дуустал хугацаанд Улаанбаатар болон орон нутгийн ХААН Банкны ПОС машин дээр картаа уншуулан, худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5 хүртэлх хувийн буцаан олголт авах боломжтой.

Буцаан олголтын урамшуулал 2023 оны 6-р сарын 16-ны өдөр харилцагчийн “БОЛОВСРОЛ -ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ХАДГАЛАМЖ”-ийн дансанд шилжин орох бөгөөд 1 харилцагчид буцаан олгох боломжит дээд дүн 20,000 төгрөг, доод дүн 2,500 төгрөг байна.

“TEEN” карт нь хадгаламжтай, хөнгөлөлттэй, мөн шимтгэл, хураамжгүйгээс гадна дараах нэмэлт давуу талуудтай.

  • - Хүүхэд бие даан дансаа удирдах боломжтой.
  • - Дансны доод үлдэгдэл байршуулах шаардлагагүй.
  • - Данс хөтөлсний хураамжгүй.
  • - Картаараа худалдан авалт хийхэд хөнгөлөлт, урамшуулалтай.
  • - Ухаалаг мэдээ үйлчилгээ үнэгүй.
  • - ХААН Банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад хураамжгүй.
  • - Карт дээрээ хүүхэд өөрийн нэрээ бичүүлнэ.
  • - Эцэг, эх нь хүүхдийнхээ картын хэрэглээг хянах боломжтой.
  • - Картаа хүлээж аваад байгаа газраасаа Khan Bank аппликэйшнээр картаа идэвхжүүлэх боломжтой.
  • - Боловсрол Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн дэвтэр үнэгүй

TEEN картын харилцагч хэрхэн болох вэ?

  • - Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч салбарт хандан хүүхдийн карт захиалснаас хойш Улаанбаатар хотод 3-5 хоног, орон нутагт 5-7 хоногийн дотор хүссэн хаягтаа ажлын цагаар картаа шуудангаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
  • - Хэрвээ та яаралтайгаар захиалахыг хүсвэл эцэг эх, асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгч өөрт ойр салбарт хандан “Яаралтай” захиалгын хураамж 15,000 төгрөг болон тухайн төлбөрийн картын үнийг тушааж, ажлын 3 цагийн дараа Энхтайваны гүүрний зүүн урд талд байрлах ХААН Банк цамхгийн 1-р давхраас ирж аваарай.

Мөн та дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ХААН Банкны өөрт ойр салбарт хандан ТEEN багц үйлчилгээнд бүртгүүлэн "Боловсрол-Хүүхдийн ирээдүй" хадгаламжийн данс нээлгэх боломжтой.

  • - Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх
  • - Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн иргэний үнэмлэх байна.

Хүүхдүүдийг санхүүгийн харилцаанд сургаж, мөнгөө зөв зарцуулах чадвартай, хуримтлалтай иргэн болоход нь бид тусална.

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк