Нүүдэлчин” группын хөрөнгө оруулалтаар баригдсан хөх тарианы гурилын “Эрдэнэт гурил” үйлдвэр ашиглалтад ороод байна. “Эрдэнэт гурил”үйлдвэр нь хоногт 30 тонн хөх тарианы гурил үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Тус үйлдвэр ашиглалтанд орсноор хөх тарианы гурилыг дотооддоо үйлдвэрлэн, хэрэглэгч харилцагчдаа хөх тарианы гурилаар хангах анхдагч гурилын үйлдвэр болж байна. Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн дэд сайд Ц.Туваан энэ талаар "Жилд таван мянган тонн хөх тарианы гурил импортолдог Монгол Улсын хувьд импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна" гэж онцоллоо. Эхний ээлжинд “Эрдэнэт гурил” үйлдвэр 2500-3000 тонн хөх тариа тариалуулахаар тариаланчдад захиалга өгөөд байгаа гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр мэдэгдсэн юм. Тус үйлдвэр хөх тарианаас гадна өдөрт 150 тонн улаан буудай боловсруулж, 117 тонн улаан буудайн гурил, 33 тонн малын хорголжин болон нунтаг тэжээл зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх юм байна