Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.24 11:19
935
Малаа хариулж яваад төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст баг, “Хармагтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 73 км, сумын төвөөс хойд зүгт 27 км/-т Малчин А малаа хариулж яваад 5 дугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагийн орчим түр зуур 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас төөрсөн тухай дуудлагыг тухайн өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж иргэн А/50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 3 км/-т “Буйлт хонхор” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.