Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.05.24 14:05
2427
Г.Баасандорж: Би төрийн албанд 12 жил ажилласан учраас миний зээл тэглэгдсэн гэж ойлгож байна

Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, улстөрд нөлөө бүхий мэдээлэлд ойр болон хамаарал бүхий хүмүүсийг зээлээ төлөхийг шаардаж буй.

Эл асуудлаар  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Баасандоржоос тодрууллаа. 

Тэрбээр " Үндсэн хуульд зааснаар хүн бүр сурах эрхтэй. Дарга байна уу, цэрэг байна уу, чинээлэг үү, чинээлэг бус уу гэдэг нь хамаагүй. МУ-ын 3.4 сая иргэний үр хүүхдүүд бүгд л сурах эрхтэй. Тэгэхээр үүнийг БШУ-ны яам маш хурдан хугацаанд, эрхзүйн орчныг нь тодорхой болгож, нээлттэй байх хэрэгтэй. Одоо бол хууль, журам бий. Гагцхүү журмаа шинэчлээд сайжруулах ёстой. МУ-ын Засгийн газраас нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийг өргөн мэдүүлсэн. Уг хуульд улстөрд нөлөө бүхий буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн дарга нарын хамаарал бүхий этгээд ямар нэгэн тендер, хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй гэсэн хуулийн төсөл юм. Хуулийн төсөл УИХ-аар батлагдсан тохиолдолд илүү тодорхой болно. 

- Таны хувьд зээлээ төлсөн үү ? 

- Миний хувьд 2009-2011 онд гадаадад сураад буцаж ирээд төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн үед би сургалтын төрийн сантай гэрээ байгуулсан. Одоо бол Боловсролын зээлийн сан болсон. Тухайн үед эрхзүйч хүний хувьд гэрээгээ маш сайн харсан. Таван жил төрийн байгууллагад тогтвортой,  үр дүнтэй ажилласан тохиолдолд зээл тэглэгдэнэ гэсэн заалт байсан. Би буруу санаагүй бол 2018, 2019 онд Сургалтын төрийн сангаас Гэрээний үүргийн биелэлт хангагдлаа гэдгийг мэдэгдсэн.