Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2023.05.24 15:06
3933
Н.Учрал: Дүүргүүдийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгоно

Монгол Улсын Засгийн газрын 25 тусгай сан бий. 25 тусгай сангаас 9 санг shilen.gov.mn-ээр дамжуулан ил тод, нээлттэй болгосон. Үүнтэй холбоотой мэдээллийг Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралаас тодрууллаа. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал: "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Засгийн Газрын тусгай сангуудыг хэрхэн менежментийн хувьд зөв зохион байгуулах, олон нийтийн хяналтад авч ирэх вэ, хэрхэн зорилтот бүлэгт нь зориулалтынх нь дагуу хүргэдэг болох вэ" гэдэг менежментийн хувьд зохион байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэхийг үүрэг болгосон. Эхлээд ил болгоно, дараа нь менежментийн асуудал яригдана. 

Монгол Улсын Ерөнхий Сайд "Дүүргүүдийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг тавдугаар сарын 31-нд эцсийн байдлаар ил болгох" албан даалгавар өгсөн. 

Шилэн ажиллагааны хүрээнд мэдээллээ ил тод болгоогүй тохиолдолд тухайн газрын даргад хариуцлага тооцно. Үүнээс өмнө мэдээллээ засах, устгах тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: