Барилга, хот байгуулалтын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ, “Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ өнөөдөр хамтран “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөнийг /2023.05.24/-ний өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд БХБЯ, БХТ, ЭМЯ, ОБЕГ, аймаг, нийслэлийн ГХБХБГ, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Монголын архитекторуудын эвлэл, салбарынТББ-ууд, зураг төслийн гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд оролцож байна. Мөн 21 аймгийн ГХБХБГ-ын инженер техникийн ажилчид онлайнаар оролцлоо.
“Жил бүр зохион байгуулагддаг “Барилгын салбарын нэгдсэн зөвлөгөөн” 2023.06.16-ны өдөр болох бөгөөд салбар зөвлөгөөнүүдийг ийнхүү үе шаттай зохион байгуулж байна.
Барилгын чанар нь зохион байгуулалт сайтай, эрүүл ахуй, онцгой байдлын шаардлага болон барилгын норм, чанар хангасан зөв зургаас эхэлдэг.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар барилгын зураг зурдаг 700 гаруй компани байгаа ч боловсон хүчний хувьд дутмаг байгааг албаныхан хэлж байна. Тиймээс боловсон хүчнийг чадавхжуулах, зургийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах тал дээр анхаарах зорилгын дор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулав.