Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.26 10:24
1420
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГААС нэг тэрбум төгрөгийн ЗЭЭЛ олгожээ

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шил" ажиллагааны хүрээнд өнөөдөр хэд хэдэн тусгай сангуудын мэдээллийг ил болголоо. 

Тухайлбал, Кино урлагийг дэмжис сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон бөгөөд тус сангаас  нийт 11 хуулийн этгээдэд 1 тэрбум төгрөг олгожээ. 

Тус сан 2022 онд байгуулагдаж, 2023 онд Уран сайхны болон Баримтат кино төслийг дэмжих чиглэлээр эргэн төлөгдөх нөхцөлгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгосон 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулсан 11 хуулийн этгээд гэрээ хэрэгжиж байгаа аж. 

Кино урлагийг дэмжих сангаас 11 хуулийн этгээдэд 24-240 сая төгрөг олгосон байна.