Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.05.26 12:48
2236
Мэдээллийн технологийн чиглэлээр суралцагч оюутнуудыг цалинтай дадлагажихыг урьж байнa

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд зөвхөн харилцаа холбоо, программ хангамжийн чиглэлээр мэргэшсэн байгууллагад ажилладаг гэж боддог уу? Тэгвэл бизнесийн ертөнцийн эргэлтийн цэг болсон банкны салбарт таны мэргэжил хэдийнэ хамгийн эрэлттэй ажлын байр болжээ. Цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк мэдээллийн технологи, дата анализ, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-т хамрагдахыг урьж байна.  

Тус хөтөлбөрт хамрагдсанаар гурван сарын турш цалинтай дадлагажиж, дэлхийн хэмжээний TOП технологийн компаниудад хэрэглэгддэг хамгийн дэвшилтэт, программ хангамж дээр ажиллахын зэрэгцээ Монголын хамгийн том  банкны мэдээллийн технологийн хүчирхэг баг хамт олон болох чадварлаг, туршлагатай 350 ажилтны нэг хэсэг болж, энэ салбарын шилдэг удирдлагууд, коуч  менторуудтай уулзаж, карьерийн зөвлөгөө авах боломжтой юм.

Амжилтад тэмүүлэн шинийг эрэлхийлэгч, бүтээлч залууст онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой энэхүү хөтөлбөрийг 3 үе шаттай сонгон шалгаруулалттайгаар зохион байгуулна. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутны анкетыг 6-р сарын 11-ний өдөр хүртэл хүлээн авах ба сонгон шалгаруулалт, ярилцлагын үе шат дууссаны дараа хөтөлбөр 6-р сарын сүүлээр эхлэх юм.  

Дэвшилтэт цахим технологи бүхий дижитал банканд цалинтай мэргэшиж, карьераа бүтээх хүсэлтэй оюутан залуус та өөрийн CV-гээ jobs@khanbank.com хаягаар илгээх, эсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Салбартаа тэргүүлэгч, цахим шилжилтэд түүчээлэгч, харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч шилдэг  хамт олонтой нэгдэхийг урьж байна. “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн талаар танилцуулах өдөрлөг 6-р сарын 6-ны өдөр ХААН Банк цамхагт болох тул оюутнууд та бүхэн ирж мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.