Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.05.31 14:22
6034
Б.Жавхлан: 30 жилийн дараа түүхэндээ анх удаа төсвийн орлого давж биеллээ

30 жилийн дараа түүхэндээ анх удаа төсвийн орлого давж биелсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. 

Тэрээр, "Цар тахал дайнаас шалтгаалсан инфляцын өсөлт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого Монгол улсын эдийн засагт хүндхэн сорилтыг бий болгосон. 2022 оны сүүлд гэхэд дефолт болох уу ОУВС-гийн тусгай хөтөлбөрт хамрагдах уу гэсэн 2 сонголттой нүүрс тулгараад байсан.

Тэгвэл Засгийн Газар сангийн яам, сангийн сайд өнгөрсөн онд экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн. Гадаад өрийн эрсдэлээс болж, дефолт болохоос бүрэн гарсан.

Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Төсвийн орлогын 36 хувь нь эхний улирал биелээд явж байна. 30 жилийн дараа түүхэндээ анх удаа төсвийн орлого давж биеллээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд бий болсон орлогоор хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байна" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: