Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.02 17:18
2228
Сэлбэ голд 56 настай эрэгтэй живж, нас баржээ

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай” Сэлбэ голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг Зургаадугаар сарын 1-ний оройн 21:16 цагт ОБЕГ хүлээн авсан байна.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /56 настай, эрэгтэй/ Сэлбэ голд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.