Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.03 14:38
7015
ЭМГЭНЭЛ

Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн тод төлөөлөл, сэтгүүлч Мянганбуу овогтой Сумъяабазар  2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, үзэг нэгт нөхөд бидэнд нөхөж баршгүй том гарз учирлаа.

Д.Сумъяабазар нь 1985 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. Тэрээр 1993-2001 онд Завхан аймгийн дөрөвдүгээр сургууль, 2001-2003 онд нийслэлийн долдугаар дунд сургууль,  2003-2007 Харцага дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр суралцаж, төгссөн. 

Тэрээр 2003 онд Өнөөгийн төрх сониноос ажлын гараагаа эхлүүлж, 2004 онд Өнөөгийн төрх сонины Улс төр мэдээлийн албаны дарга, 2007 онд TV5 телевиз, сэтгүүлч, 2008 он ТМ телевиз, сэтгүүлч,2009 онд Эх орон телевиз, мэдээний албаны дарга, 2015 онд NBS телевиз сэтгүүлч, программын албаны дарга, 2015 онд II дугаар суваг телевиз, продюсер,  2016 онД TV1 телевизийн захирал, 2020- 2022 онд Папарацци.мн сайтад  сэтгүүлчээр  тус тус ажиллаж байв.

Д.Сумъяабазар нь сэтгүүл зүйн салбарт тасралтгүй 20 гаруй жил ажиллаж тод мөрөө үлдээсэн нэгэн юм. Түүний хөдөлмөр зүтгэл, олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одонгоор шагнасан билээ. 

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд болон Монголын сэтгүүл зүйн салбарын нийт хамтран зүтгэгч, найз нөхөд, түүний уншигч, үзэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.