Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Соёл урлаг
2023.06.04 19:33
7118
Vandebo: Бүх хогийг цэвэрлэж дууслаа

Цэнгэлдэхийн дотор болон гадна хогийг цэвэрлэлээ. Сошиал орчинд буруу ташаа мэдээлэл явж л байна. Гэхдээ яахав ээ угаасаа тэгдэг л хойно. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Аливаа шоу тоглолт, фестиваль дууссаны дараа их хэмжээний хог гардаг нь хэвийн үзэгдэл. Ганц манай оронд биш дэлхийн бусад хотуудад ч ийм л байдаг. Хамгийн гол нь тэр хогийг дараа нь цэвэрлэдэг. Яг энэ зарчмаар бид бүх хогийг  цэвэрлэж дууслаа. Мэдээж хоггүй цэвэрхэн байхыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бид ч тоглолт эхлэхийн өмнө үзэгчдэдээ хогоо битгий ил задгай хаяарай. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж соёлтой байхыг уриалсан. Дор бүрнээ хичээж байж бидний хүсээд байгаа орчин нийгэм илүү сайхан гэрэл гэгээтэй болно. Тиймээс дан ганц чи дан ганц би гэж хэн нэгэн рүүгээ буруу өгөлгүй хамтдаа л хичээе. Эцэст нь Vandebo- той хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү.

Жич: Тоглоомын талбайн эвдэрсэн бүх зүйлсийг засаж, шинээр сольж өгөхөөр болсон.