Тус хэрэг зургаадугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө гарсан байна. Л.Мөнхбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээлэл гараад байгаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч, Л.Мөнхбат нь 1979 онд Сэлэнгэ аймагт төрсөн. 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИХТ-өөр сонгогдон ажилласан бөгөөд тухайн үед сумынхаа Засаг даргын орлогчоор томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа аж. Орон нутаг төдийгүй дүүргүүдийн засаг дарга нар төсвийн мөнгөөр томилолт нэрийдлээр явж зугаалдаг тохиолдол цөөнгүй. Энэ мэт улсынхаа нэрийг уландаа гишгэсэн хүмүүсээс болж улс хоорондын харилцаанд сэв суулгах ичгүүртэй үйл явдал болов.