Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.06 12:36
2211
Сайд асан П.Сэргэлэнгийн үеэл дүү ИТХ-ын төлөөлөгч Б.Ууганцэцэг ЖДҮ сангаас 210 саяын зээл авчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Ууганцэцэг хадам ээж Д.Дэлгэрмаагийн "Шимдөл" компаниар дамжуулан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2017 онд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 210 сая төгрөгийн зээл авчээ. Гэвч 6 жилийн хугацаанд 210 сая төгрөгийн зээлээс өнөөдрийн байдлаар  9 сая төгрөг л төлсөн бөгөөд "муу" зээлийн ангилалд багтсан байна.   

Хамгийн гол нь Б.Ууганцэцэгийн үеэл ах болох ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн тухайн үед ямар ч хамаагүй бэлэн төсөл аваад ир хэмээж, бэлэн төслийн зориулалтыг нь өөрчилснөөр ЖДҮС-аас зээл гаргаж өгчээ.   

"Шимдөл" ХХК нь цайны газар, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ мэт тусгай сангуудын зээлийг өөрийн хамаарал бүхий ах дүү, садан төрлийн хүмүүстээ олгож, авсан зээлээ төлдөггүй нэгэн жишээ энэ.  

Б.Ууганцэцэгийн хувьд БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн хүн бөгөөд МАН-ыг санхүүжүүлж байгаад сиймхийгээр нь ИТХ-ын төлөөлөгч болсон гэлцдэг.

Харин бэлэн төслийн зориулалтыг нь өөрчилж зээл олгосон үеэл ах П.Сэргэлэн нь одоо Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна.