Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.08 09:00
767
"Одоогийн парламентад суугаа УИХ-ын гишүүдийг дахин сонгохгүй"

Сонгууль хаяанд ирж, улстөрчид иргэд сонгогчидтойгоо уулзаж ойр ойрхон тойрогтоо ажиллаж эхэллээ. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдээ төлөөлж төрд сонгогдсон УИХ-ын гишүүний хийж хэрэгжүүлсэн ажлыг мэдэхгүй, мэдрээгүй маш олон хүн бий. 

Эрхэм гишүүд шинэ жил, Цагаан сарын баярын өмнөхөн тойргийнхоо иргэдэд хайр зарлан, бэлэг сэлт тарааж ирэх сонгуулиар сонгогдохын тулд хэрэндээ хичээнэ. Тоглолт үзүүлж, гарын бэлэг бэлдэнэ. Хийсэн ажлынхаа хагас дутуу тайланг Цаг тооны бичиг хэлбэрээр хэдэн мянгыг хэвлэж өрх бүрт тараана.

Сонгууль дөхөж амьсгаа дээрдэж, тойргоо усалж эхэлнэ. Төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, индэр дээр гарч хэдэн үг холбож хэлээд гараад явна. Бодит үнэн. 

Гэвч албан тасалгааны цонхоор амьдрал өөр харагдана. 

Товчхондоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, татварын дарамт, амьдрал ахуйд нь хүрэлцдэггүй багахан цалингаар иргэд өдөр хоногийг өрөвдөлтэй өнгөрүүлж байна. Харин улстөрчид, мэдээлэлд ойр томчууд нь тусгай сангуудыг хэдэн тэрбумаар цөлмөсөн нь олон нийтэд ил болж жирийн иргэн Б-ийн боломжийг хулгайлан гэр бүл, ураг төрлөө тэжээжээ.  

Тэгвэл иргэдийн дунд явуулсан судалгаагаар одоогийн парламентад суугаа УИХ-ын гишүүдийг дахиж сонгохгүй гэж хариулсан байна.