Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
УИХ
2023.06.08 11:11
15543
МАН-аас жагсаалтад орох, дэвших магадлалтай ЭМЭГТЭЙЧҮҮД

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 78/48 байхаар мөн жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байхаар тусгаад байгаа юм. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тойрогт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байх саналыг дэмжсэнгүй. Дөчин хувь нь эмэгтэй байх саналыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн нарын 6 гишүүн гаргажээ. 

Угтаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засгийн олон асуудлыг олж харах чухал ач холбогдолтой гэдэг  ч  энэ удаагийн парламентын эмэгтэй гишүүдэд иргэд муу дүн тавьдаг.  

Тэгвэл ирэх сонгуульд эмэгтэйчүүдийн квот авч, жагсаалтаар нэр дэвших магадлалтай СДМЭХ-ны УЗ-ийн гишүүдийг  дээрх байдпаар эрэмбэлжээ. 

- ХНХ-ын сайд Х.Булгантуяа

- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

- Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг

- УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

- УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг 

- Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа

- ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо 

- Соёлын сайд Ч.Номин

- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг 

- УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

- УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нарын эмэгтэйчүүд эрэмбэлэгджээ.