Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.08 11:23
2292
Согтуурсан үедээ хүүхдээ тэврэн цонхоор үсрэх гэж байжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5-р хороонд гуравдугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:39 цагт ОБЕГ хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /38 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүүхэд болох Т-г тэврэн цонхоор үсрэх гэж байжээ. Алба хаагчид 24 минут ажиллаж иргэдийг аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.