Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.09 08:32
1569
Хэнтий аймагт хамгийн өндөр төсвийг хуваарилдаг ч Баянхутаг сумын дотуур байрны барилгын ҮНЭН ТӨРХ

 

Хэнтий аймгийн Баянхутаг суманд  баригдаж байсан 40 ортой дотуур байрны барилгын ажлыг түр хугацаанд зогсоожээ. Учир нь барилга угсралтын явцад эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна. 

2021 оны 8 дугаар сард  шавыг нь тавьж байсан бөгөөд хоёр давхар, 600м.кв барилгын гүйцэтгэгчээр “Манагал констракшн”ХХК шалгарч, улсын төсвөөс 829 сая төгрөг төсөвлөгджээ. Тухайн үед шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, сумын удирдлагууд болон нутгийн иргэд оролцож байсан аж.  

Хэнтмй аймагт жилийн жилд хамгийн их төсвийг хуваарилдаг ч энэ мэт эрсдэлтэй, чанаргүй барилгууд баригдсаар байх уу.

Хэрэв өмнө нь шалгаж, барилгын ажлыг зогсоогоогүй бол эрсдэл үүсэх байлаа. Дотуур байрны барилгын ажлыг эрсэлтэй, чанаргүй барьж байсан “Манагал констракшн”ХХК  2018 онд Сүхбаатар Аймгийн Мөнххаан Суманд 240 хүний соёлын төв барьж байжээ. Тус Соёлын төвийн барилгын чанар, стандарт хэрхэн мөрдөгдөсөн нь эргэлзээтэй байна.