Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.09 08:49
8436
Зугаалахаар явсан 14 настай хүүгийн цогцсыг олжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газар 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд “Орхон” голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба 06.06-ны өдрийн 14:08 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон ар гэрийнхэн Д /14 настай, эрэгтэй/-ыг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр/-т  2 метрийн гүнээс цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ