Нийгэм
2023.06.09 11:54
1139
Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын хорогдлыг бууруулах үр ашигт төсөл хэрэгжиж байна

Өнөөдөр /2023.06.09/ Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл авч, санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтад:

  • КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Кан Жун Рёо,
  • КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын И Ган Сан,
  • КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Пэг Минжү,
  • Солонгос элчин сайдын яамны төлөөлөгч Юү Жи Хён нар оролцлоо.

КОЙКА Монгол төвөөс улаанбуудай, сонгино, томат, тэжээлийн ургамал гэсэн 3 чиглэлээр зорилтод төсөл хэрэгжүүлж байна.

Монголын ХАА салбарт дутагдалтай тал нь малын тоо толгой өссөн нэмэгдсэн ч хорогдол нэмэгдэж байна, өвөл тэжээлийн ургамал байдаггүй. Иймд дөрвөн улирлын турш нэмэгдүүлсэн, чанаржуулсан тэжээлийн үйлдвэрлэлтэй байх нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын хорогдлыг бууруулахад өндөр ач холбогдолтой гэдгийг тус төвөөс онцоллоо.