Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.09 12:02
3913
Саарал ус хуримтлуулдаг усан сан руу 29 настай эрэгтэй хүн унаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад  өчигдөр буюу 06 дугаар сарын 08-ны өдөр 13.40 цагт “ТЭЦ-3-ын баруун талд тунгаах сан дотор хүн шиг юм байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 29 настай эрэгтэй Г нь саарал ус хуримтлуулдаг 100 м урттай, 10 м гүнтэй усан сан руу унаж, живж нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тухайн иргэн нь ТЭЦ-3-ын ажилтан биш бөгөөд тухайн саарал ус хуримтлуулдаг далан бүхий хиймэл усан сан нь ТЭЦ-3-ын байршлаас 2.5 км зайд байралдаг юм байна.