Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.06.13 14:24
1408
Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоог 2022 оны мөн үетэй харьцуулахад 17,3%-иар буурсан.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 38 гэр, (сууц) 47 хашаа (саравч), 5 автомашин, 3273 мал, ойн 3396 га, хээрийн 322583.2га, нийт 325978.2га талбай өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар: Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар 2023 оны 06-р сарын 11-ний өдөр ОХУ-аас МУ-ын хил давч орж ирсэн түймрийг унтраахаар 06-р сарын 12-ны өдөр ОБЕГ-ын ГТТГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшингээр ахлуулсан ҮАБ-ын 21 алба хаагч уг ойн түймэр нь бартаа саад ихтэй автомашин техник, мориор хүрэлцэн очих боломжгүй тул ЗХ-ний нисдэг тэргээр хүрэлцэн очиж унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант баг ”Гучинтавын-Ам” гэдэг газар 06-р сарын 12-ны өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 22 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 28 хүн, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.