Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа яамны чиг үүргийн хүрээнд мэдээлэл өглөө.
Тэрээр" Төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох, ангилал зэрэглэлийг тогтоох төслүүд батлагдлаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, нийгмийн халамж, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх тэтгэврийн итгэлцүүр шинэчлэн тогтоох батлан тухай гэх мэт 8 тогтоолыг Засгийн газрын хурлаар баталлаа.
Долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэр дээр өөрчлөлт орно. Мөн бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. Хүүхдийн мөнгөний нөхөн олголтын 6 сарын мөнгийг наадмаас өмнө нөхөж олгоно. Шинээр төрсөн хүүхдээ и-халамж болон харъяа дүүрэгтээ очиж бүртгүүлнэ" гэв.
Дэлгэрэнгүйг: