Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.06.21 16:01
2433
Шатахууны зах зээлийг базаж УИХ-д сууж буй КОЛОНКИЙН эздийн эрх ашгийг ЗОГСООХ цаг ирсэн

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцээс 2021 онд батлагдсан Онцгой татварын хууль Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлт гаргалаа. 

Дотоодод бага хэмжээгээр дизель түлш үйлдвэрлэж зам барилга, газар тариалангийн салбарт борлуулж байсан үйлдвэрүүдийг түүхий эдэд нь онцгой татвар тавьж, үйл ажиллагааг нь зогсоогоод бүтэн хоёр жил өнгөрөв. Ингэснээр Монголд үйлдвэрлэх боломж огт байхгүй болж хаалгаа барилаа.  

Энэ нь УИХ-д суусан колонкийн эздийн турхиралт явж байгаа нь илт. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Их хурлын индэр дээрээс дотоодод ямар ч үйлдвэр байхгүй хэмээн гүтгэж, зөвхөн Оросоос л импортлож байгаа дизелийг авах ёстой юм шиг аашилсан. Гэтэл манай улсад хамгийн анх 2001 онд жижиг оврын түлш нэрэх үйлдвэр байгуулагдаж, 20 жилийн түүхтэй байнгын ажиллагаатай 4-5 үйлдвэр байсан. 

Эдгээр үйлдвэрүүд бензин үйлдвэрлээгүй, зөвхөн дизель гаргаж бөөнөөр нь уул уурхайд л  нийлүүлдэг байв.  ШТС-уудаар зардаггүй. Гэтэл мэдсээр байж уу, мэдэн будилаад байна уу  "машиндаа бензин хийгээд үз" хэмээн олон нийтийг даапаалдаг.

Үүнд ашиг сонирхлын зөрчил харагдаж байгаа нь илт.  Учир нь түүнийг "М ойл" ШТС-ын халаасны хүн гэлцдэг бөгөөд хачир дээрээ шударга дүр эсгэж, жүжгээ тавьсаар байна. 

Мөн Байнгын хорооны хурал дээр гэхэд "Тэс"-ийн босс Б.Баттөмөр эрх ашгаа хамгаалан үг хэлж, өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаан ч хойшлов. Хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, шатахууны зах зээлийг базаж, ханаж цадахаа мэдэхгүй шуналтаж байгаа гишүүдийн үйлдэлд цаг тавих болсон. 

2021 онд батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь үйлдвэрлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан тул Цэцээс түүхий эдийн бүтээгдэхүүнд бэлэн бүтээгдэхүүнээс хэтэрхий өндөр татвар ногдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Харин одоо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг төр ёсчлон дагаж, ашиг сонирхлын зөрчилтэй хуулиа хүчингүй болгож УИХ-д суусан гишүүдийн лоббиг таслан зогсоох л үлдэж байна.  

Үргэлжлэл бий...