УИХ-аас 2021 онд баталсан Цахим хөгжлийг дэмжих хуулиуд хэрэгжиж эхэлснээр цахим шилжилтэд тодорхой үр дүнгүүд гарч байгаа ч салбарын бусад хууль хоорондын хийдэл, зөрчилтэй байдлаас шалтгаалан тодорхой бэрхшээл байсаар байна. Тухайлбал,
- Цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд “бичгээр” гэсэн агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулахаар заасан. Гэвч бусад салбарын хуульд “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт байгааг тооцож, ойлгож байгаа нь хүндрэл үүсгэж байна. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төр өөрт байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх заалтыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.
- Тиймээс, салбарын 120 хуульд бичгээр гэж зохицуулсан харилцаан дээр цахимаар гэсэн сонголтыг нэмсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсныг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхээр дэмжиж, Инновац, цахим бодлогын байнгын хороо анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын 30 орчим байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр /06.21/ зохион байгууллаа.
- Дээрх 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталснаар цахим баримт бичиг болон цахим гарын үсгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй байх заалтыг бүрэн хэрэгжүүлэх, байгууллага хоорондын интеграцийг сайжруулах, ингэснээр цахим шилжилтийг эрс хурдасгаж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бүрэн арилгах боломжтой болно